Ираны засгийн газар жагсаалыг тараахын тулд Ням гарагаас эхлэн орон даяар интернет сүлжээг салгалаа. Энэ нь тус улсын хамгийн том интернетийн унтралт гэнэ. 

Засгийн газрын зүгээс эдийн засгаа дэмжиж, орлого багатай 60 сая иргэдэд жилд 2.55 тэрбум долларын тэтгэмж олгох зорилгоор шатахууны үнийг 50-300 хувиар нэмэх шийдвэр гаргасан юм. 

Үүнийг эсэргүүцсэн иргэд Баасан гарагаас хойш жагсаал хийж байна. Нийгмийн сүлжээнд тавигдсан зургаас харахад жагсагчид банк, шатахуун түгээх газар, Засгийн газрын байруудыг галдан шатаажээ. 

Ирак, Ливан зэрэг улсын Засгийн газрын эсрэг жагсаалд нийгмийн сүлжээ гол үүрэг гүйцэтгэж байсан ба жагсаалын дүнд засгийн газрууд нь огцорсон юм. Харин Иракийн засгийн газар интернетийг хязгаарласнаар ямар үр дүнд хүрэх нь тодорхойгүй юм. 

Америкийн засгийн газар 2017 оны тавдугаар сараас хойш Иранд хэд хэдэн удаагийн эдийн засгийн хориг тавьжээ. Үүнээс болж тус улсын эдийн засаг удааширч улмаар долларын ханш өсөж, барааны үнэ нэмэгдэж хүнс, эм тарианы хомсдол үүссэн юм. Иргэд үүнд Америкийн хоригоос гадна эрх баригчдийн хээл хахуулийг буруутгасан байна. 

Эх сурвалж: CNN, SBS