Зургадугаар сарын долоонд Хятадын Луут завины өдөр тохиож байгаа тул Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амарна. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм.

Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрт хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаана гэж заасан байдаг.

Манай улс жил бүрийн шинэ жил, цагаан сар, наадам, улс тунхагласны баяр зэрэг томоохон найман баяраар хилийн боомтуудаа амраадаг юм. Харин Хятад Луу завины өдөр, Хятадын үндэсний баяр, Олон улсын хөдөлмөрчдийн өдөр, Шинэ жил, Хятадын цагаан сар зэрэг уламжлалт долоон баяраар хоёр улсын хил амардаг байна.

Хятадтай хиллэдэг боомтууд: 

1Замын-Үүдтөмөр замынОлон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллана
2Замын-Үүдавто замын                Зургадугаар сарын долоонд амарна.
3Хавиргаавто замын
4Баянхошууавто замын
5Сүмбэравто замын
6Бичигтавто замын
7Хангиавто замын
8Гашуунсухайтавто замын
9Шивээхүрэнавто замын
10Бургастайавто замын
11Байтагавто замын
12Булганавто замын
13Даянавто замын