НӨАТ-ын урамшууллын 10-р сарын сугалааны тохирол 18-нд буюу ирэх Ням гаригийн 20:30 минутад Боловсрол телевизээр шууд явагдана.

Энэ удаагийн тохиролд 10 сарын нэгнээс 31-нийг хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа энэ сарын 17-ны 23:59 цагаас өмнө системд бүртгүүлсэн баримт тохиролд оролцох юм.

Өнгөрсөн сарын тохиролд:

  • 50 мянган төгрөгийн азтан 19.237
  • 200 мянган төгрөгийн азтан 1.895
  • Нэг сая төгрөгийн азтан 215
  • Таван сая төгрөгийн азтан 20 тодорсон ч супер шагналын эзэн тодроогүй юм.