Засгийн газраас ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн хэрэглээний нөөц бүрдүүлэх 22 ААН, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг баталлаа. Энэ дагуу нөөцийн хэмжээг шатахуун импортын хувь хэмжээ, нэр төрөлд үндэслэн нийт 133 мянган тонн байхаар шинэчилсэн байна.

Энэ онд 26 аж ахуйн нэгж А-80 автобензин 6000 тонн, АИ-92 автобензин 35.500, дизелийн түлш 71.750, ТС-1 онгоцны түлш 3500 тонны нөөцтэй байх үүрэг хүлээн, нийт дүнгээр 116.550 тонноос доошгүй хэмжээнд барьж байгаа юм.

Өнгөрсөн оны наймдугаар сараас энэ оны наймдугаар сар хүртэл хугацаанд ААН-үүд нэг сая 600 орчим мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.