Ирэх сарын башё Японы Нагоя хотод явагдах бөгөөд тэмцээний зүүн жигүүрийг ёкозүна какүрюү М.Ананд, баруун жигүүрийг их аварга хакүхо М.Даваажаргал манлайлан барилдах юм.

Какүрюү М.Ананд энэ удаагийнхтай нийлээд ёкозүна цолтой 32 башё барилдаж байгаа нь түүхэнд 10-т бичигдэх амжилт болж байна. Харин хакүхо М.Даваажаргал энэ үзүүлэлтийг аварга цолтой 72 тэмцээнд зодоглосноор тэргүүлдэг юм.

Озэки цолтноос өнгөрсөн башёд тавиас дээш хувийн амжилт үзүүлж чадаагүй Такакэйшёо энэ удаагийн тэмцээнд кадобан буюу тавиас дээш хувийн амжилт үзүүлэхгүй бол цолоо хураалгах болзолтой барилдана.

Харин гуравдугаар сарын башёд цолоо хураалгасан ч өнгөрсөн башёд озэки цолоо эргүүлэн авсан Гүржийн бөх Точиношин дээд зиндааны барууны гурав дээр эрэмбэлэгджээ.

Түүнчлэн өнгөрсөн сарын түрүү бөх Америкийн ерөнхийлөгч Трампын цомын анхны эзэн маэгашира цолтой Асанояма маэгаширагийн тэргүүн бөх болж дэвшсэн байна.

Монголын бөхчүүдээс ирэх сарын башёд хоёр аваргаар манлайлуулсан 21 бөх дөрвөн зиндаанд хүч үзэх юм. Үүнээс дээд зиндаанд барилдаж буй тамаваши Б.Мөнх-Оргил Сэкивакэ цолтойгоор баруун жигүүрийн дөрөв дээрээс, ичиножёо А.Ичинноров маэгаширагийн дөрөв дээрээс тус тус барилдана.

Монгол бөхчүүд

Жюүрёо

  • Б-1 Азүмарюү С.Тодбилэг
  • З-3 Чиёошёома Г.Мөнхсайхан
  • З-5 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар
  • З-9 Миторюү Б.Төрболд
  • Б-9 Кирибаяма Б.Лхагвасүрэн
  • Б-10 Араваши Э.Дөлгөөн

Макүшита

  • З-1 Сэйро А.Өнөболд
  • Б-2 Хоошёорюү С.Бямбасүрэн
  • З-22 Сакигакэ Я.Баттүшиг
  • Б-22 Кёкүсоотэн Э.Энхманлай
  • З-27 Гоочёозан Д.Ууганбаатар
  • З-49 Кагамио Б.Нанжид
  • Б-57 Роога А.Амарсанаа
  • Б-58 Ёошёояма Б.Анхбаяр
  • З-59 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ

Санданмэ

  • З-21 Саданохикари Д.Наранцогт
  • З-96 Дайтэнма Н.Чинзориг