УИХ тар, огцор, Цөөнх баяжиж, олонх ядуурсан нийгмийг өөрчилье, Төрөөс төрсөн олигархуудын УИХ тар зэрэг уриа лоозон барьсан гэр хорооллын төлөөлөл Чингисийн талбайд жагслаа.

Тэд УИХ-ыг тарахыг шаардаж байгаа бөгөөд иргэдээс гарын үсэг цуглуулж дуу хоолойгоо нэгтгэж байгаа гэнэ. Одоогоор УИХ-ыг тараахыг шаардаж 500 гаруй хүн гарын үсэг зурсан бөгөөд УИХ тарахгүй бол цаашдаа өлсгөлөн зарлах зэргээр тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж мэдэгдлээ.

Гэр хороолол хөдөлгөөний гүйцэтгэх захирал, Я.МөнгөнцэцэгЗураг: Өдрийн Тойм

Гэр хороолол хөдөлгөөний гүйцэтгэх захирал Я.Мөнгөнцэцэг “Мөнгөтэй хүн эрх мэдэлтэй болж, Монгол улсын баялгийг хуваарилах эрхийг авч, татварын мөнгийг завшиж байна. Төрөөс тэрбумтнууд төрж байхад ард түмэнд ядуу амьдрал, ажилгүйдлээс өөр зүйл байхгүй байна. Тиймээс бид энэ талбайг дүүрэх хүртэл тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно” гэлээ.