ҮСХ-ны мэдээлснээр төгрөгийн хадгаламж 923.0 тэрбум төгрөгөөр өссөнөөс үүдэн мөнгөний нийлүүлэлт 20.8 их наяд төгрөг болжээ. Мөн өнгөрсөн онд гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 897.4 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 71.2 тэрбум төгрөгөөр буурсан байна. 

Харин ААН, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 18.1 их наяд төгрөг байгаа юм. 

Тус зээлийн 9.4 их наяд нь иргэдийнх байгаа ба иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдлийн 37.7 хувийг ипотек, 26.3 хувийг цалингийн зээл эзэлжээ. Эдгээр иргэдийн 76.6 хувь нь арилжааны банкнаас зээл авсан байна. 

Үүнээс гадна улсын нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн хэмжээ 11.9 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээл 11.4 их наяд төгрөг болжээ. 

Улсын нэгдсэн төсвийн хувьд 81.7 хувийг татварын орлого, 8.8 хувийг татварын бус орлого, 8.7 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 0.8 хувийг тогтворжуулалтын сангийн орлогоос бүрдүүлдэг юм.