Их Британий ханхүү Чарлез, Корнваллын гүнгийн авхай Камила нар өнгөрсөн зургадугаар сард Ирландын Корк хотын иргэний танхимд зочилсон юм.

Тэдний айлчлалыг угтан иргэний танхимийг 231 мянга гаруй доллараар зассан байна. Үүнээс 6800 орчим долларыг хаалганы бариул өнгөлөхөд, 12 мянга гаруй долларыг оффисийн их цэвэрлэгээнд, 6.8 мянга гаруй долларыг үүдний танхимын гэрлийг солиход зарцуулжээ.

Корк хотын консул Томас Гоулд энэ талаар, “Их Британий язгууртнууд манай хотод айлчлах нь буруу зүйл биш. Харин бид эмнэлгийн хүрэлцээ муу, орон гэргүй иргэдийн тоо өндөр байгаа үед ийм их мөнгө үрсэн нь буруу” гэж твиттер хуудаснаа жиргэжээ.

Тус хотын консулын газар үүний хариуд, “Танхимын 260 гаруй эдлэл хэрэглэлийг 80 жилийн турш огт шинэчилж байгаагүй. Иймээс бид засварын ажил хийсэн нь айлчлалтай давхацсан үйл явдал болсон” гэв.

Үүнээс гадна Корк хотын барилгуудыг өнгөлж цэвэрлэх, хаягжилтыг шинэчлэхэд нийт 25 мянга гаруй доллар зарцуулсан байна.

Эх сурвалж: CNN, The Sun