Испаний Коса дел Сол мужийн Эстопона хотхоны хоёр гудамжийг холбосон 38 метр гулсуурыг ашиглалтад оруулснаас 24 цагийн дараа хаалаа.

Пүрэв гарагт ашиглалтад орсон энэхүү 32 градусын налуутай гулсуур нь 10 минут алхах зайтай хоёр гудамжийг хэдхэн секундэд товчлох боломжийг иргэдэд олгосон хэдий ч аюулгүй байдлаа хангаагүй байна.

Улмаар хэд хэдэн хүн гулсуураар гулсаж байгаад гэмтэж бэртсэн талаар нийгмийн сүлжээнд нийтлэснээр иргэд эсэргүүцлээ илэрхийлж гулсуурыг хаахыг шаардаж эхэлжээ. Ийнхүү хотын захиргаа гулсуурыг түр хааж аюулгүй байдлыг нь шалгахаар болсон байна.

Гулсуурын хажуу талд хэрхэн аюулгүй гулсах талаар зөвлөмж байсан бөгөөд үүнд зөвхөн сууж байгаад гулгах ёстой гэсэн ч иргэд зааварчилгааг төдийлөн анзаараагүй байна.

https://twitter.com/Sergiopy5/status/1126589868019261440?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1126589868019261440&ref_url=https%3A%2F%2Fedition.cnn.com%2F2019%2F05%2F12%2Feurope%2Fcosta-del-sol-estepona-spain-slide-closure-injuries-intl-scli%2Findex.html

Эх сурвалж: Dailymail, CNN