Өвлийн олимпоос Испаний анхны медалийг хүртсэн уулын цанын тамирчин, 56 настай Бланка Фернандез Очоа өнгөрсөн сарын 23-аас хойш сураггүй болсон гэж тус улсын цагдаагийн газар мэдээллээ. 

Цагдаагийн газрын мэдээлснээр тэрээр гэрээсээ гар утасгүй гарсан ба алга болсноосоо хойш кредит картаа ашиглаагүй байна. Мөн түүний унаж явсан хар өнгийн Мерседес А-класс маркийн машин Мадрид хотын ойролцоогоос олджээ. Цагдаа нар одоогоор Фернандезыг байршлыг тогтоохоор ажиллаж байна. 

Фернандез нь 1980-1992 онд дөрвөн удаагийн Өвлийн олимпт оролцсон ба 1992 онд Францын олимпоос хүрэл медаль хүртжээ. Тэрээр Испаний гулгалтын багийн дөрвөн ах дүүсийн нэг бөгөөд түүний дүү Франциско 1972 оны олимпоос Испаний багийн анхны алтан медалийг хүртсэн байна. 

Эх сурвалж: BBC, Evening standard