Найруулагч Анди Мусчеттигийн It: Chapter Two аймшгийн киноны хоёр дахь трэйлер цацагдлаа. Энэхүү кино нь зохиолч Степен Кингийн 1986 онд бичсэн It зохиолоос сэдэвлэсэн ижил нэртэй киноны хоёрдугаар анги юм. 

Уорнер Брос кино компаний 2017 онд нээлтээ хийсэн It кинонд Дерри гэх тосгоны Азгүй амьтдын клубын долоон хүүхэд аймшигт мангастай тулалдаж байгаа тухай гардаг. Уг мангас нь голдуу Пеппивайс гэх алиалагчид хувирдаг, дүрээ хувилгах чадалтай амьтан юм. 

Харин киноны хоёрдугаар анги эхний ангиас 27 жилийн дараах үйл явдлыг харуулах ба Пеппивайс амьд байгааг мэдээд Азгүй амьтдын клубынхэн түүнийг буулгаж авахаар Дерри тосгон руу буцна. 

Уг киноны гол дүрд Билл Скарсгард, Жеймс МакЭвой, Жессика Честейн, Билл Хэдер, Жэй Райан зэрэг жүжигчид тоглох юм. Кино ирэх есдүгээр сарын зургаанаас эхлэн кино театруудаар гарна. 

Эх сурвалж: Indiewire, The verge