Италийн засгийн газар улс даяар бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоолоо. Тус улсын халдвартай хүмүүсийн тоо эрс нэмэгдэж 9172 болсон байна.

Хөл хорио дөрөвдүгээр сарын гурваныг хүртэл үргэлжлэх ба иргэдийг өдөр болон оройн цагаар бусадтай уулзахыг хоригложээ. Мөн бүх сургууль, спортын цогцолбор хаагдсан бөгөөд иргэд нь гадаад явахдаа заавал зөвшөөрөл авах шаардлагатай юм. 

Дэлхий даяар 114.416 хүн халдвар авч, 4026 хүн нас бараад байна. Улмаар Израйль улс гадаадаас ирсэн бүх хүнийг 14 хоног тусгаарлаж байгаа юм.

Харин Иранд 7161 хүн халдварлаж, 237 хүн нас барсан бол Хятадад 80754 халдварын тохиолдол илэрч 3136 хүн нас барж, 59905 хүн эдгэрсэн байна. 

Эх сурвалж: BBC, CNN