Италид 148 хүн нас барж, бүх мужид халдвар илэрсэн тул Засгийн газраас 8.4 тэрбум долларыг вирусын эсрэг зарцуулахаар төлөвлөлөө. Мөн бүх сургууль, коллежийг хаагаад байна.

Харин Иранд 3513 хүн коронавирусээр халдварлаж, тэдний 108 нь нас барсан ба парламентын гишүүдийн найман хувь нь халдвар авчээ. 

Нас барагсдын дунд гадаад хэргийн яамны сайд Хоссеин Шехолеслам байсан юм. Улмаар Ираны засгийн газраас парламентын гишүүдийг гадаад руу зорчихыг хориглоод байна. 

Гадны ажиглагчид Иран болон Хятадыг халдвартай хүмүүсийн нийт тоог нууж байгаа гэж үзсэн юм.

Мөн Солонгост халдвар авсан хүний тоо 6288-д хүрч, 40 хүн нас баржээ. Тус улсад халдварын голомт болсон газраар явбал утсанд нь мэдээлэл ирж байгаа юм. Гэвч үүнээс болж Солонгосын иргэдийн дунд ялгаварлан гадуурхалт нэмэгдэж байгаа гэнэ. 

Эх сурвалж: BusinessInsider, Al Jazeera, BBC