Коронавирусийн тархалтын улмаас Италийн засгийн газар эдийн засгийн төв болох хойд хэсгийг хамарсан 10 хоногийн хорио тогтоолоо. Тус хэсэгт 16 сая иргэн амьдардаг ба Милан, Венец, Турин зэрэг том хотууд байдаг юм. 

Ерөнхий сайд Конте Бямба гарагийн орой хорио тогтоох үедээ, "Бид иргэдийн эрүүл мэндийг хамгийн дээр тавих хэрэгтэй. Бидний шийдвэр эдийн засгийн салбарт том нөлөө үзүүлнэ гэдгийг ойлгож байгаа ч хорио тогтоохоос өөр аргагүй" гэжээ.

Харин Америкт 556  коронавирусийн халдвар бүртгэгдэж, 22 хүн нас барсан юм. Мөн  Гранд Принцесс гэх усан онгоцноос коронавирусийн 21 тохиолдол илэрсэн ба Калифорни мужийн эрэг дээр байна. 

Усан онгоцон дээрх хүмүүсийг орон нутгийн цагаар энэ сарын есөнд буулгах ба нийт 3500 зорчигч байгаа юм. 

Үүнээс гадна Өмнөд Солонгост халдвартай хүний тоо 7314 болж 50 гаруй хувь нь Шинжеончи сүмтэй холбоотой байсан нь тогтоогжээ. 

Одоогоор дэлхийн 107 улсад нийт 109.988 тохиолдол бүртгэгдэж нас барсан хүний тоо 3827-д хүрээд байна.

Эх сурвалж: BBC, CNBC