Итали улс Азиас гадуур хамгийн их халдвар бүртгэгдсэн ба нийт халдвартай иргэдийн тоо 1694 хүрч, 34 хүн нас барсан байна. Мөн Ромын пап лам номлолын үеэр ханиаснаас болж, түүнийг коронавирусийн халдвар авсан гэх мэдээлэл тархсан ч энгийн ханиад хүрсэн гэнэ. 

Харин Иранд халдвар авсан 978 хүн байгаа ба 54 нь нас барсан байна. Гэхдээ эмнэлгүүдийн хэлж буйгаар хамгийн багадаа 210 хүн коронавирусээр нас барсан гэв.

Мөн Ираны дэд ерөнхийлөгч зэрэг Засгийн газрын 13 гишүүн халдвар аваад байгаа юм. Иймээс вирусийн эсрэг авч байгаа үйл ажиллагаанууд хэтэрхий сул байна гэж иргэд үзэж байна.

Японы тухайд Даймонд Принцесс хөлгийн сүүлийн гишүүдийг буулгаж, тусгаарласан хүмүүсийг гаргасан юм. 

Одоогоор дэлхийд коронавирусийн 88591 тохиолдол бүртгэгдэж, 45114 хүн эдгэрч, 3051 хүн нас бараад байна. 

Эх сурвалж: NYPost, Bloomberg, CNN