Италийн Милан, Кортина д'Ампеццо хотууд 2026 оны Өвлийн олимпын наадмыг зохион байгуулах эрхийг авлаа. 

Ингэснээр 2026 оны олимп хоёрдугаар сарын 6-22, Паралимп гуравдугаар сарын 6-15-ны хооронд зохион байгуулагдана гэдгийг Олон улсын Олимпын хороо мэдэгдлээ. 

Эдгээр хотууд нь олимпын эрхийн төлөө Шведийн Стокгольм, Аре хотуудтай өрсөлдөж 13 саналын давуутайгаар ялалт байгуулжээ. Уг өрсөлдөөнд Японы Саппоро хот оролцож байсан ч хотын хөгжлийн төлөвлөгөөнд анхаарлаа хандуулахаар нэрээ татсан байна. Мөн бусад нэр дэвшигчид ч наадмын бэлтгэл ажлыг гүйцэтгэх эдийн засгийн боломжгүйгээс өрсөлдөөнөөс гарчээ. 

Кортина д'Ампеццо хотод 1956 онд Өвлийн олимп зохиогдож байсан ба энэ удаагийнх Италид зохиогдох гэж буй дөрөв дэх олимпын наадам юм. 

Өвлийн 14-р олимпын наадам 2022 оны хоёрдугаар сарын 4-20-ны хооронд Хятадын Бээжин хотноо зохиогдох ба 95 орны баг, тамирчид оролцоно. 

Эх сурвалж: CNN, NHK