Итали Европын холбоо дүрвэгчдийн асуудлыг шийдэх хүртэл таван долоо хоногийн турш дүрвэгчдийн завийг хүлээн авна гэж тус улсын гадаад хэргийн сайд Энцо Моаверо Миланези мэдэгдлээ.

Итали улс бол Африк тивээс Европыг зорих дүрвэгсдийн урсгалыг нэвтрүүлэх гол хаалга юм. Иймээс тэд дүрвэгсдийг Европын холбооны бусад улсуудтай хувааж авахыг хүсч байна гэжээ.

Өнгөрсөн сард Италийн ерөнхий сайд Жюзеп Конти Европын холбоо уг асуудлыг шийдэж чадахгүй бол визгүй зорчдог Шенгений орнуудад аюул нүүрлэхийг анхааруулжээ. Мөн сард Италийн засгийн газар Акуариус аврах завин дээрх 600 гаруй дүрвэгчийг хилээр нэвтрүүлэлгүй Испаний боомт руу явуулсан юм.

Үүнээс гадна Лайфлайн завийг буцаасан ба завин дээр байсан 230 дүрвэгчийг Европын холбооны найман орон хуваан авахаар болжээ.

Харин Ливаны эргийн харуулууд тус завин дээр байсан гурван дүрвэгчийг орхисонд Европын холбоо Италийг буруутгасан юм. Үүнээс болж Итали дүрвэгчдийн бодлогоо зөөлрүүлсэн байна.

Эх сурвалж: BBC