Бид тоймлоё, Та унш

2019.05.14 Мягмар                                                20°C   2,642.01  Эрч хүч ихэснэ

Чухлыг тоймлоё


МАН иргэдэд барьцаагүй Итгэлийн зээл олгоно

МАН-ын бүлгийн хурлаар Итгэлийн зээл олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ. Хууль УИХ-ын чуулганаар батлагдсанаар хэрэгжих ба энэ нь ажилгүйдэл, ядуурлыг бууруулах МАН-ын сонгуулийн амлалтуудын нэг гэлээ.

Эмзэг бүлэгт зориулсан бага хүүтэй зээл

Энэхүү зээл нь жилийн 3%-н хүүтэй ба зээлийн дээд хэмжээ ₮20 сая төгрөг байна. Зээл хүсэгчид сүүлийн 1 жил өрхийн бичил бизнес эрхэлсэн байх шаардлагатай юм. Харин хугацаа хэтэрсэн зээлтэй болон өрхийн гишүүн өөр хүнд зээлийн батлан даалт гаргасан бол зээл авах боломжгүй юм.

ЖДҮ-г хувааж идсэн намын “сонгуулийн шоу” гэв  

Иргэдийн хүртэх ёстой ЖДҮ-г хөгжүүлэх сангийн зээлийг гишүүд, сайд нар хувааж идсэн нь тодорхой болж хуулийн байгууллагад шалгагдаж байгаа юм. Гэвч зарим иргэд “МАН төрийн эрхийг 3 жил барихдаа ядуурал ажилгүйдлийн эсрэг ажил хийгээгүй хэрнээ Итгэлийн зээл нэрээр сонгуулийн шоу хийж байна” гэж шүүмжилсэн байна.


Овоолбол хог, боловсруулбал мөнгө

ЗГ-аас эмээлтэд хуримтлагдаад буй 600 мянга гаруй адууны ширийг ЭЗ-ийн эргэлтэд оруулж, шаардлага хангасан ширийг дотоодын үйлдвэрүүдэд борлуулахаар боллоо. Харин стандарт хангаагүйг нь биржээр арилжаалснаар ширний үнэ ₮45-50 мянга болж өсөх боломжтой гэнэ. Манай улс жилд 300-350 мянган адууны шир бэлтгэж, 30-40 мянгаар нь гутал үйлдвэрлэдэг байна.


Монгол тулаанч UFC-д 1 алхам ойртлоо

Холимог тулааны хамгийн том 2 холбооны нэг Беллаторт анх удаа Монгол тулаанч Х.Амартүвшин ялалт байгуулаа. Тэрээр Ням гарагт болсон “Bellator-221” тэмцээнд Америкийн тулаанч Адам Уордой 3 үе тулалдаж, шүүгчийн саналаар ялсан байна. Х.Амартүвшин мэргэжлийн холимог тулааны октагонд нийт 15 тулаан хийж ийнхүү 11 дэх ялсан ба Монголын MGL-1 холбооны 2 удаагийн аварга юм.


Хар тамхинд донтогчийн тархинд электрод суулгалаа

Хятадад анх удаа хар тамхинд донтогчийн тархины донтсон хэсэгт электрод суулгалаа. Өвчтөнд 6 сарын өмнө хагалгаа хийсэн ба одоог хүртэл хар тамхи татаагүй байна. Гэвч уг хагалгаа нь цус харвах, саажилт өгөх, халдвар авах, зан араншин өөрчлөгдөх зэрэг эрсдэлтэйгээс гадна өвчтөн эргээд хар тамхинд орох магадлалтай юм. Хятад хар тамхинд донтогчдод хуулийн арга хэмжээ авдаг ч сүүлийн үед донтогчдын тоо өссөнөөс болж тархины хагалгааны судалгаанд хөрөнгө оруулах болжээ.


Испаний хамгийн урт гулсуур 24 цагийн дараа хаагдлаа

Энэхүү 38 метр гулсуур нь 10 мин алхах зайтай 2 гудамжийг холбодог ба иргэд замаа товчлох үүднээс гулсах боломжтой байжээ. Гэвч 32 градусын налуутай уг гулсуур нь аюулгүй байдлыг хангаагүйгээс болж иргэд гэмтсэн байна. Улмаар хотын захиргаа гулсуурыг түр хааж аюулгүй байдлыг нь шалгахаар болжээ.

Таны сонорт


Related image Өнөөдөр баруун аймгийн ихэнх нутаг, төвийн аймгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр