Оросын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит гранпри тэмцээн энэ сарын 24-27-нд Красноярск хотод боллоо. Уг тэмцээнд Орос, Монгол, Америк, Куба, Япон, Болгар, Беларусь, Хятад, Турк, Герман, Йордан, Румын, Казахстан, Узбекистан, Унгар, Туркменистан, Норвеги зэрэг 17 орны 187 тамирчин өрсөлдсөн байна.

Манай улсаас 50 орчим тамирчин зодоглож, хоёр алт, хоёр мөнгө, 11 хүрэл нийт 15 медаль хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд МУГТ С.Батцэцэг хоёр дахь удаагаа, 57 кг-д МУГТ С.Цэрэнчимэд анх удаа түрүүлж алтан медаль авчээ.

Харин эрэгтэйчүүдийн 70 кг-д МУГТ Г.Мандахнаран, эмэгтэйчүүдийн 68 кг-д Э.Даваанасан нар мөнгөн медаль хүртлээ.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ жилийн Иван Ярыгиний гранприд эрэгтэй, эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг олгохоор болсон юм.

Медаль авсан тамирчид:

  • Эмэгтэйчүүдийн 57 кг: С.Цэрэнчимэд алт
  • Эмэгтэйчүүдийн 68 кг: С.Батцэцэг алт
  • Эрэгтэйчүүдийн 70 кг-д МУГТ Г.Мандахнаран мөнгө
  • Эмэгтэйчүүдийн 68 кг: Э.Даваанасан мөнгө
  • Эрэгтэйчүүдийн 57 кг: Н.Насанбуян хүрэл
  • Эрэгтэйчүүдийн 65 кг: Б.Батмагнай хүрэл
  • Эрэгтэйчүүдийн 70 кг: Э.Бямбадорж хүрэл
  • Эрэгтэйчүүдийн 86 кг: О.Үйтүмэн хүрэл
  • Эрэгтэйчүүдийн 92 кг: Б.Өлзийсайхан хүрэл
  • Эмэгтэйчүүдийн 53 кг: Э.Сумъяа хүрэл
  • Эмэгтэйчүүдийн 55 кг: Б.Болортуяа хүрэл
  • Эмэгтэйчүүдийн 59 кг: А.Батцэцэг хүрэл
  • Эмэгтэйчүүдийн 65 кг: З.Болортунгалаг хүрэл
  • Эмэгтэйчүүдийн 68 кг: Э.Дэлгэрмаа хүрэл
  • Эмэгтэйчүүдийн 72 кг: О.Насанбурмаа хүрэл