УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ЖДҮХС-ээс Газар буудай компаниараа дамжуулан 950 сая төгрөг, мөн Мал хамгаалах сангаас зээл авсан хэрэгт нэр нь холбогдоод байгаа юм.

Тэгвэл энэ асуудлыг тодруулахад, Мал хамгаалах сангаас зээл авсан зүйл байхгүй, харин түүний эзэмшлийн ХАА-н компани өөрийн хөрөнгөөр цэвэр цусны сайн үйлдрийн мал оруулж ирсэн гэлээ.

Харин эдгээр малыг Мал хамгаалах сангаас Монголд хэрэгтэй гэж үзэн авах санал тавьж мөнгө шилшүүлсэн ч татгалзан буцаан шилжүүлсэн гэж мэдэгдлээ. Тиймээс энэ нь ямар нэгэн зээл биш улс төрийн зорилгоор үүнийг мушгиж байгаа гэсэн юм.

Мөн тэрээр ЖДҮХС-ийн зээлийг зориуулалтын дагуу ашиглаад буцаан төлсөн, хэрэв хууль хяналтын байгууллагаас шаардлагатай гэж үзвэл УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэн шалгуулахад бэлэн байгаагаа мэдэгдлээ.

Одоогоор хууль хяналтын байгууллгаас Ж.энхбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, яллагдагчаар татах санал ирээлээгүй ч хэд хэдэн удаа мэдүүлгэ авсан байна.

Сануулахад, ЖДҮХС-ийн зээлтэй холбоотойгоор Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан гэсэн дөрвөн гишүүнийг яллагдагчаар татаад буй.

Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү хаврын чуулганаар ЖДҮХС-аас зээл авсан таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокуророос оруулж ирэхээр болсон гэж мэдэгдсэн юм.