Хятадын тэрбумтан, онлайн худалдааны Алибаба группын гүйцэтгэх захирал Жэк Ма 55 насны төрсөн өдрөөрөө тэтгэвэрт суулаа. Гэхдээ тэрээр группын ТУЗ-ийг сонгодог бүлгийн гишүүн хэвээр үлдэх ба 6.22 хувийн хувьцаа эзэмших юм. 

Түүний 1999 онд үүсгэн байгуулсан Алибаба групп өдгөө 460 тэрбум долларын үнэ бүхий компани болсон ба тэрээр 2014 онд өөрийн нэрээр сайн үйлсийн сан байгуулжээ. 

Жэк Ма өнгөрсөн онд компаниа орхиж 70 нас хүрэхээс өмнө боловсролын салбарт ажиллах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм. Түүний огцрох болсон шалтгаан нь залуу үедээ боломж олгож дэмжих гэнэ. Тэрээр өмнө нь англи хэлний багшаар ажиллаж байсан ба түүний огцрохоор болсон энэ өдөр Хятадын багш нарын баяртай давхцаж байна. 

Зарим хүмүүс Жэк Маг Хятадын засгийн газрын интернет хяналт чангарснаас болж огцорч байгаа гэдэг ч тэрээр үүнийг эрс эсэргүүцсэн юм. Жэк Ма боловсролын салбараас гадна эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хүйсийн тэгш байдлыг дэмждэг байна. 

Хятадын хамгийн чинээлэг хүнээр тодорсон тэрээр 40 тэрбумын хөрөнгөтэй бөгөөд өнгөрсөн 11 сард Хятадын эдийн засгийн онцлох 100 хүний нэгээр нэрлэгджээ. 

Эх сурвалж: CGTN, CNN