Алибаба группын ерөнхийлөгч Жэк Ма ирэх жил халаагаа өгнө гэдгээ мэдэгдлээ.

Тэрээр энэ талаар захидалдаа, “Компанийн ерөнхийлөгчийн үүрэг хариуцлага эрүүл мэндийн асуудлаар хязгаарлагддаг. Багш нар сурагчдаа өсөн дэвжихэд нь тусалдагтай адил компани ч гэсэн залууст удирдах боломж олгох хэрэгтэй” гэж бичжээ. Гэвч Жэк  Ма 2020 он хүртэл компаний ТУЗ-ын гишүүн хэвээр байх юм.

Харин түүний халааг компаний гүйцэтгэх захирал Даниель Жан авах гэнэ. Тэрээр 2007 онд Алибаба группт орсноосоо хойш менежментийн албаны удирдах албан тушаалаас гүйцэтгэх захирал хүртлээ дэвшсэн байна.

Англи хэлний багш байсан Жэк Ма 1999 онд Алибаба группыг үндэслэж улмаар 420 тэрбум доллараар үнэлэгдэх хэмжээнд хүргэсэн юм. Мөн тэрээр Хятадын хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг болжээ.

Эх сурвалж: BBC, CNN