Оросын прокурорын газар Москвагийн жагсаалд хүүхдээ авч ирсэн хосын эцэг эх байх эрхийг хасах гэнэ. 

Тэд өнгөрсөн сарын 27-нд болсон жагсаалын үеэр нэг настай хүүгээ гадны хүнтэй хамт үлдээснээс болж хүүгийн эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учирсан гэж прокурорууд үзжээ. Учир нь хосууд хамт жагссаж байсан найз Сергей Фоминд хүүхдээ үлдээгээд өөрсдөө өөр тийш авчсан байна. 

Хяналтын камерийн бичлэг телевизээр цацагдсаны дараа цагдаа нар уг үйл ядвлыг илрүүлж, хосуудын гэрт нэгжлэг хийж мэдүүлэг авчээ. Харин Хүний эрхийн зарим байгууллагууд улс төрийн асуудалд хүүхдийг ашиглаж байгаад прокурорын газрыг буруутгасан байна. 

Ирэх сард болох Москвагийн захиргааны сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигчдийг бүртгээгүйгээс болж иргэд өнгөрсөн сараас хойш жагсаж байгаа юм. Албаныхны хэлснээр сөрөг хүчний нэр дэвшигчид иргэдээс хангалттай тооны гарын үсэг цуглуулж чадаагүй байна. Эдгээр жагсаалаас болж 2000 гаруй хүн баривчлагдсан юм. 

Эх сурвалж: CNN, The guardian