Ямайка улс НҮБ-ын ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд регги хөгжмийн урсгалаа бүртгүүлэхийг хүсч байгаа гэнэ.

Регги урсгал нь Ямайкад 1960-аад оны үед үүссэн бөгөөд Боб Марли, Жимми Клифф зэрэг уран бүтээлчдийн ачаар дэлхий дахинаа дэлгэрчээ.

Энэ жилийн НҮБ-ын уулзалт энэ сарын 26-аас ирэх сарын нэгний хооронд Зүүн Африкийн Мауритиус аралд болох ба энэ үеэр Ирландын зүлгэн дээрх хоккей, Францын үнэртэй ус хийх арга, Өмнөд Солонгосын сирум гэх үндэсний бөх зэрэг 40 гаруй соёлын өвөөс сонгон ЮНЕСКО-д бүртгэх юм.

ЮНЕСКО-д бүжиг, хоол, тэмцээн болон Төв Азийн морины уралдаан, Италийн пицца хийх арга, Монголын ингэ хөөслөх зэрэг 339 уламжлалыг Дэлхийн өвөөр бүртгэсэн байдаг.

Эх сурвалж: Japan times, Strait times