Жэймс Бонд цувралын 25 дахь анги Үхэх цаг алга киноны трэйлерийн 15 секундын бичлэг цацагдлаа. 

Киног Кари Фукунага найруулсан ба жүжигчин Дэниел Крейг 007-ын дүрээр эргэн иржээ. Мөн Ральф Файнс, Рами Малек, Рори Киннер, Бен Уишоу, Наоми Харрис, Леа Сейду, Жеффри Райт зэрэг жүжигчид тоглосон байна. 

Тус кинонд Дэниел Крейг сүүлийн удаа Жэймс Бондын дүрд тоглох ба тэрээр өнгөрсөн тавдугаар сард зураг авалтын үеэр шагайгаа гэмээжээ. Түүнээс гадна зураг авалтын багийн хэд хэдэн хүн Их Британид хийсэн зураг авалтын үеэр гарсан жижиг дэлбэрэлтийн улмаас бэртсэн байна. 

Үхэх цаг алга киноны зураг авалт Лондон, Ямайка, Норвеги, Италид хийгдсэн ба ирэх оны дөрөвдүгээр сарын гурванд нээлтээ хийх юм. 

Эх сурвалж: CNN, Dailymail