Шинэчлэн батлагдсан журмын дагуу сангаас шууд олгох зээлийн хэмжээг 20-300 сая төгрөг хүртэл, арилжааны банкаар дамжуулан олгох зээлийн хэмжээг орон нутагт 20-200 сая төгрөг, Улаанбаатарт 300-1,000.0 сая төгрөг хүртэл олгохоор тогтоосон юм.

Мөн төсөл сонгон шалгаруулах ажлыг ил тод зохион байгуулах үүднээс сонгон шалгаруулах үйл ажиллагааг цахимаар болон систем ашиглан зохион байгуулж байна.  

Төсөл сонгон шалгаруулах хороон долоон гишүүнтэй ба үүний дөрөв нь төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл байгаа юм. Төсөл сонгон шалгаруулах шат бүрт үнэлгээ хийж, хасагдах байдлаар явагдана.

Төслийн зар болон төсөл хүлээн авах нэгдүгээр шат хүлээн авсан төслийн шаардлага хангасан эсэхийг тодорхойлох, төслийн иж бүрдлийг шалгах гэсэн хоёр хэсэгтэй байна.

Хоёрдугаар шат нь төслийн судалгаа хийж, 100 хүртэл оноогоор үнэлэх ба 70-аас дээш оноо авсан иргэн, ААН-ийн төслийг гуравдугаар шатанд оруулах юм. Ингээд газар дээр нь тухайн төслийн нарийвчилсан судалгааг хийнэ.

Шат бүрийн сонгон шалгаруулалтын мэдээллийг вэб хуудас болон бусад цахим мэдээллийн хэрэгслээр мэдээлж, иргэн, ААН-ийн бүртгэгдсэн утасны дугаарт мессежээр мэдэгдэх гэнэ. Төслийг зургадугаар сарын 10-ны 17:30 цаг хүртэл хүлээж авах юм.

Зээлийн ерөнхий нөхцөл:

  • Зээлийн хугацаа: 5 хүртэл жил
  • Сангаас шууд олгох зээлийн хүү-3 хувь
  • Банкаар дамжуулан олгох зээлийн хүүгийн хэмжээ-8 хувиас ихгүй
  • Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 сар

Энэ онд урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох салбар:

  • Арьс шир боловсруулах,
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах,
  • Барилгын материал үйлдвэрлэх,
  • Хог хаягдал, дахин боловсруулах,
  • Мал, амьтны тэжээл үйлдвэрлэх,
  • Ноос, ноолуур боловсруулах,
  • Мах, махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах,
  • Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
  • Сав баглаа боодол үйлдвэрлэх,
  • Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах,
  • Туслах аж ахуй,
  • Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
  • Бусад

Зээл олгох чиглэл:

  • Экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
  • Таваас доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж, байнгын ажлын байр шинээр бий болгосон,
  • МАА-н гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоо-Загвар хоршоо,
  • Баяжуулсан болон органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл,
  • Инновацийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх,
  • Импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
  • Эрчимжсэн аж ахуй,
  • Шинэ техник, технологи нэвтрүүлэх,

Төсөл хүлээн авах хаяг:

Улаанбаатар хотод

Байршил-1.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 18А/1,

Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо ТББ-н байр, 1-р давхарт.

Холбоо барих утасны дугаар: 51-267887,  9910-2708 /Ө.Жамила/, 9902-6348 /С.Батболд/

Байршил-2.

Сонгинохайрхан дүүрэг,  Драгон төвийн хойно “Интер” ХХК-ийн байр, 7-р давхарт, 705 тоот. ЖДҮ-г дэмжих Мэдээлэл сургалтын төв.  

Холбоо барих утасны дугаар: 7018-7080, 8999-3373 /Ц.Болормаа/,

8830-1245 /Ж.Цэнд-Аюуш/

Байршил-3.

Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Засаг даргын тамгын газрын байр, /Шүүх 2 ногоон байр/  2-р давхарт, 206 тоот. ЖДҮ-ийг дэмжих төв.

Холбоо барих утасны дугаар: 7000-7012, 9983-1842 /Н.Дорждулам/,

8925-6614 / О.Ундармаа/, 9910-6949 /Б.Наранцацралт/

Хөдөө, орон нутагт

Тухайн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын байранд.