Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа. Ингэснээр уг төслийг 2020 оны нэгдүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанаар батлуулах юм. 

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулиар бичил үйлчилгээ эрхлэгчид 300.0 сая төгрөг хүртэл, жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөг хүртэл зээлийг сангаас шууд олгох юм. 

Харин дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид жилийн борлуулалтын орлогоос нь хамааран 2.5 тэрбум төгрөг хүртэлх зээлийг банкаар дамжуулан олгоно.

УИХ-аас энэ оны зургадугаар сард  Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийг баталсан ба тус хуульд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох журмыг Засгийн газраас батлахаар заасан байна.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өнгөрсөн онд 134 иргэн, аж ахуй нэгжид зээл олгожээ.