Жүжигчин Женнифер Лоуренс Бямба гарагт Роде арлын Ньюпорт дахь харшдаа сүйт залуу Кук Маронитойгоо гэрлэсэн гэж Entertainment Tonight сайт мэдээллээ. Тэдний хуриманд дуучин Адель, жүжигчин Камерон Диаз, Сиенна Миллер, Эшли Олсен, Эмма Стоун зэрэг олны танил эрхмүүд хүрэлцэн ирсэн байна. 

Өдгөө 29 настай Оскарын шагналт жүжигчний сүйт залуу нь 34 настай галерейн захирал бөгөөд тэд найман сарын өмнө сүй тавьсан юм. Лоуренс өнгөрсөн сард Нью Йорк хотын гэрлэлтийн хорооноос гарч байгаа харагдсан учир тэрээр аль хэдийн гэрлэлтээ батлуулсан байх магадлалтай байна. 

Тэрээр X-Men: Dark Phoenix киноны нээлтийн үеэр ярихдаа, “Би Күктэй учраад л гэрлэхийг хүссэн. Тэр миний сайн найз учир түүнтэй үүрд холбогдохыг хүссэн ч гэрлэлтийн баталгаа шаардлагатай байсан” гэжээ.  

Эх сурвалж: People, RTE