Сүүлийн үед ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийг шударга бусаар авсан гишүүд ББСБ-аар дамжуулан иргэдэд өндөр хүүтэй зээлж мөнгө угаасан байж болзошгүй гэх хардлага бий  болсон.

Үүнээс үүдэн зээл авсан гишүүдийг зээлээ шударга бусаар ашиглаагүй гэдгээ нотлон, эргүүлэн төлж, ард иргэдээс уучлалт гуйхыг ерөнхий сайд У.Хүрэлсүх үүдэгдсэн юм. Хэрэв ингээгүй тохиолдол ЖДҮ-ээс зээл авсан гишүүдийг 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ ч мэдэгдээд буй.

Тэгвэл Санхүүгийн зохицуулах хороо “ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгөнд нарийн хяналт шалгалт хийж, тусгай зөвшөөрөл олгодог учир ЖДҮХС-ийн зээлийн хөрөнгө банк бус санхүүгийн салбар руу орох боломжгүй” гэж албан ёсоор мэдэгдлээ.

Мөн энэ оны гуравдугаар улирлын байдлаар ББСБ, Даатгал, Хадгаламж зээлийн хоршооны гуравдугаар улирлын статистик мэдээг танилцууллаа.

Мөн энэ оны гуравдугаар улирлын байдлаар ББСБ, Даатгал, Хадгаламж зээлийн хоршооны гуравдугаар улирлын статистик мэдээг танилцууллаа.

Гуравдугаар улирлын байдлаар санхүүгийн салбарын өсөлт тогтвортой үргэлжлэх хандлагатай байгаа юм. Тухайлбал, үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 12.8 хувиар өсөж 2.35 их наяд төгрөгт  хүрсэн бол Даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ 16 хувиар өсчээ.

Мөн ББСБ-ын ихэнх нь зээлийн үйлчилгээ явуулж буй бөгөөд нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оноос 32.7 хувиар өсөж, харилцагчдын тоо 1.5 саяд хүрсэн дүнтэй байгаа бол  Хадгаламж, зээлийн хоршооны салбарын орлого 34.8 хувиар өссөн байна.

Гэвч эсэргээрээ чанаргүй зээлдэгчийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, Хадгаламж, зээлийн хоршооны зээл 142.2 тэрбум төгрөгт хүрсэн ч нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 4.4 хувь буюу 6.2 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.