Жин хасдаггүй хүмүүсийн гэдэсний бактери эрч хүчтэй болгодог нүүрс ус ихээр ялгаруулдаг гэдгийг Миннесота мужийн Маяо Клиникийн судлаачид нотоллоо.

Энэ талаар тус клиникийн дотрын эмч, доктор Пурна Кашяап, “Уг судалгаа гэдэсний бактери нь хооллолтын хэв маяг, дэглэм зэргээс үүдсэн жингийн алдагдлаас сэргийлдэг гэдгийг харууллаа. Гэхдээ үүнийг илүү өргөн хүрээнд судлах шаардлагатай” гэв.

Судалгаанд хоолны дэглэм, дасгалын аргаар жин хасах хөтөлбөрт хамрагдсан 26 таргалалттай болон махан таргалалттай хүмүүсийн мэдээллийг ашиглажээ. Мөн сайн дурын 22 хүн судалгаанд оролцсон байна.

Судалгааны эхний гурван сард найман оролцогч биеийн жингийн таваас дээш хувь буюу 7.9 кг, үлдсэн 17 оролцогч таваас доош хувь буюу 1.5 кг хассан байна. Дараа нь судалгаанд оролцогчдын гэдэсний бактерийн генийг судалтал бага жин хассан оролцогчдын гэдэсний бактери ихэссэн байжээ.

Үүнээс гадна их жин хассан оролцогчдод ‘пасколаркто’ гэх бактери их байсан бол бага жин хассан хэсэгт ‘диалистер’ гэх бактери илүү байсан гэнэ.

Үүнтэй ижил туршилтыг 2013 онд Их Британийн эрдэмтэд хулгана дээр хийж байжээ. Судалгаанд төрөлхийн махан таргалалттай болон тарган хүний гэдэсний бактерийг хулгануудад тарьсан байна.

Гэтэл махан таргатай хүний бактерийг тээсэн хулгана нөгөөхөөсөө илүү жин нэмжээ. Мөн Шведийн эрдэмтдийн 2015 онд хийсэн судалгаагаар өөхлөлт арилгах хагалгаа хийлгэсэн хүмүүсийн гэдэсний бактери удаан хугацаанд өөрчлөгдөж улмаар жин хасдаг байна.

Эх сурвалж: Live science