Бид тоймлоё, Та унш

2019.11.08 Баасан                                            8°C 2,703.61 Эрхтэн хурц болно

Чухлыг тоймлоё 


Эх орон дуудаж байна 

Монголын үндэсний фронт, Гал үндэстэн, Босоо хөх Монгол зэрэг 100 гаруй ТББ нэгдэн Соёлын төв өргөөний гадна Эх орон дуудаж байна жагсаалыг зохион байгууллаа. Тэд УИХ тарж, Ардын түр хурлыг байгуулахыг шаардлаа.

Жинхэнэ жагсаал өнөөдөр 
Жагсаалыг 11/7-нд зохион байгуулах хүсэлт тавьсан ч НЗДТГ-аас 8-нд зөвшөөрөл олгосон байна. Гэвч иргэд мэдээлэл аваагүй байснаас болж цугларсан учир өчигдөр түр цугларалт хийжээ. Хэчнээн хүн цугларсан нь тодорхойгүй ч Соёлын төвийн өмнөх зам жагсагчдаар дүүрсэн юм.

Жагсаалын тэргүүнд хошууч генерал… 

Монголын үндэсний фронтыг хошууч генерал Б.Баярмагнай тэргүүлж байгаа юм. Тус хөдөлгөөнийхөн Үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдаж, ЭЗ мухардалд орсон гэж үзжээ.


Д.Одбаярт хилийн хориг тавилаа

Кореа Эйрийн үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн Цэцийн дарга Д.Одбаярт 10 хоногийн хилийн хориг тавилаа. Түүнийг 14 цаг байцаасан ч дахин байцаалтад дуудах магадлалтай байгаа юм. Мөн хохирогч 2 эмэгтэйгээс мэдүүлэг авсан ба 1 ажилтныг гэрчээр дууджээ.


Утааны эсрэг дараагийн шийдэл 

Шахмал түлш нь нам даралтын зууханд сайн халахгүй байгаа нь туршилтаар тогтоогдсон байна. Иймд нам даралт болон уурын зуухыг цахилгаан, газанд шилжүүлэхээр боллоо. Гэхдээ уг ажлыг хэзээнээс эхлүүлэх нь тодорхойгүй байна.


Хятадын ЗГ цахим тоглоомд хориг тавилаа

Цахим тоглоом хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлдөг учир 18-с доош насныхан 22:00-08:00 цагт тоглохыг хориглолоо. Мөн ажлын өдөр 90 мин, амралтын өдөр 180 мин тоглох ба зөвхөн нэр, гэрчилгээний дугаар ашиглаж бүртгүүлэх ёстой. Мөн 8-16 насныхан цахим тоглоомд 200 юань, 16-18 насныхан 400 юаниас бага мөнгийг зарцуулж болно.


Бурхдаа утаанаас хамгаалсан нь 

Энэтхэгийн агаарын бохирдлоос болж Варанаси мужийн сүм бурхдадаа утааны маск зүүлгэжээ. Сүсэгтэн олон ч бурхдыг хараад маск зүүх болсон ба тус сүм бурхдыг өвөл ханиад хүргэхээс сэргийлж хөнжил нөмрүүлдэг байна. Шинэ Дэли хотын агаарын бохирдол ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс 30 дахин ихэссэн юм.

Таны сонорт


Image result for exercise icon" Сарын тэмдгийн үед дасгал хийхийн ач тус.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр