Дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд эмэгтэйчүүд, жирэмсний дотрын кабинетыг бие даан ажиллуулж, ЭХО болон лабораторийн шинжилгээг авч байна. Ингэснээр жирэмсэн эхчүүдийн шинжилгээ өгөх хугацаа 2-5 хоногоор багасажч, эх нярайн үндсэн үзүүлэлт сайжирсан гэнэ. 

Жирэмсний хяналт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний журмыг хэрэгжүүлэх хүрээнд санаачлан хэрэгжүүлсэн юм. 

Жирэмсний хугацаанд эмчийн тогтмол хяналтад байснаар биед гарч болох эмгэгийг эрт үед нь илрүүлж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авдаг байна. Мөн үүсэж болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлж чадна.