Жирэмснээс хамгаалах эм уудаг өсвөр насны охид уйлж, унтаж, идэх нь их байдаг ба нас явах тусам сэтгэл гутралд өртөх эрсдэлтэй гэдгийг Нидерландын эрдэмтэд тогтоожээ. 

Судлаачид жирэмснээс хамгаалах эм хэрэглэдэг 16, 19, 22, 25 настай 1010 эмэгтэйн сэтгэл зүйн байдлыг есөн жилийн турш ажигласан байна. Ингэхэд 16 настай охид үеийнхнээсээ илүү их уйлж, унтаж, идэж байсан ба нас ахих тусам уг шинж тэмдгүүд буурчээ. 

Гэхдээ судлаачид өсвөр насны охидын сэтгэл гутралыг жирэмснээс хамгаалах эмтэй шууд холбож үзэхгүй байгаа юм. Учир нь өсвөр насанд сэтгэл гутралд өртөх нь их байдаг ба үүнийг нь жирэмсний эм өдөөж өгдөг байж болох аж. Гэхдээ жирэмснээс хамгаалах эм уухгүй байх нь хүсээгүй жирэмслэлтэд хүргэж ба улмаар сэтгэл гутралыг улам нэмэгдэх эрсдэлтэй юм. 

Эх сурвалж: CNN, ZME science