Батмэний заналт дайсан Жокерын талаар өгүүлэх найруулагч Тодд Пилипсийн тус бүтээл ирэх сарын дөрвөнд нээлтээ хийх юм. Кино шүүмжлэгчдийн хэлснээр Жокер кино нээлтийн эхний амралтын өдрүүдэд л дотооддоо 103 сая долларын ашиг болох магадлалтай байна. 

Ингэснээр 10 сард нээлтээ хийсэн кинонуудаас 100 сая доллар давсан ашиг олсон анхны кино болох юм. Жокер кино өнгөрсөн сарын 28-аас энэ сарын долооны хооронд зохиогдсон Венецийн кино наадмын дээд шагнал буюу Алтан арсланг хүрсэн байна. 

Мөн Rotten Tomatoes сайтаас 86 хувь, IMDB сайтаас 9.6 гэх үнэлгээг авсан зэрэг нь Жокер киног Оскарын кино наадамд ч амжилттай оролцоно гэдгийг харуулж байна гэж шүүмжлэгчид үзжээ. 

Эх сурвалж: Business insider