Уорнер Брос кино компаний бүтээл Жокер кино Хойд Америкт нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 93.5 сая долларын ашиг оллоо. Ингэснээр Бокс оффисийн түүхэнд 10-р сарын нээлтийн долоо хоногтоо хамгийн өндөр орлого орсон кино болж байна. 

Өмнө нь Веном кино 80.2 сая долларын орлого олсноор уг дээд амжилтыг эзэмшиж байсан юм. Мөн Жокер кино нээлтээ хийсэн эхний өдрөө л 39 сая долларын тасалбар борлуулснаар дээд амжилт тогтоосон байна. 

Уорнер Брос компаний Ням гарагт мэдээлснээр Жокер кино олон улсаас 140.5 сая доллар олсон ба нийтдээ 234 сая долларын ашиг олоод байгаа юм. 

Батмэний заналт дайсан Жокерын амьдралын тухай өгүүлэх тус киног нээлтийн долоо хоногтоо 100 сая долларын ашиг олно гэж кино шүүмжлэгчид үзэж байжээ. Учир нь киноны анхны трейлер цацагдсаны дараа л олны анхаарлыг татаж эхэлсэн байна. 

Өнгөрсөн наймдугаар сард Венецийн кино наадамд нээлтээ хийсэн Жокер кино өдгөө Rotten Tomatoes сайтаас 69 хувийн үнэлгээ аваад байгаа юм. 

Ихэнх үзэгчид найруулагч Тодд Филлипсын санаа, жүжигчин Хоакин Фениксийн дүрээ илэрхийлсэн байдлыг таашаасан ч зарим нь киног аллагыг дүрсэлсэн, Жокерыг баатар мэт харуулсанд дургүйцсэн байна. 

Гэхдээ киноны тасалбарын борлуулалт ихэвчлэн хоёр дахь долоо хоногтоо буурдаг учир Жокер кино амжилтаа хадгалж чадах эсэхийг шүүмжлэгчид сонирхож байгаа юм. 

Эх сурвалж: CNBC, CNN