Австралийн Шинэ Өмнөд Уэльс муж жолооны ардах гар утасны хэрэглээг хянах камерыг танилцууллаа. Мужийн зам тээврийн сайдын хэлснээр энэхүү өндөр нягтралтай камер нь жолооны ард гар утас ашиглаж байгаа жолоочийг хиймэл оюун ухаанаар илрүүлж зургийг нь дарах дэлхийн анхны технологи юм. 

Ингэснээр холбогдох албаныхан зөрчил гаргасан жолоочийн зургийг шалгаж нягтлах ба аюулгүй байдлын үүднээс тухайн хүний хувийн мэдээллийг сайтар хадгалах гэнэ. Албаныханы мэдээлснээр ирэх гурван жилд муж даяар тодорхойгүй байршилд 45 камер суулгах ба ямар нэг анхааруулаг тэмдэглээгээ тавихгүй юм. 

Ингэхдээ эхний гурван сард зөрчил гаргасан жолоочид анхааруулга өгөх бөгөөд үүнээс хойш 344-457 доллараар торгож жолооны үнэмлэхнийх нь оноог хасна. Уг технологийн туршилт энэ оны эхээр эхэлсэн ба 100 мянга гаруй жолооч жолооны ард гар утас ашигласныг тогтоожээ. 

Статистикийн газрын мэдээлснээр энэ жил тус мужид 329 хүн зам тээврийн ослоор амиа алдсан нь өмнө оныхоос 25 хүнээр буурсан үзүүлэлт юм. Иймд мужийн захиргаанаас уг тоог 2021 он гэхэд 30 хувь бууруулах зорилт тавьжээ. 

Шинэ Өмнөд Уэльс мужид чихэвчгүй тохиолдолд машин барьж байхдаа дуудлага хийхийг хуулиар хориглодог байна. Мөн зөвхөн машинаа зогсоолд байрлуулсан тохиолдолд нийгмийн сүлжээ ухах, видео дуудлага хийх, зураг авах зэргийг зөвшөөрдөг юм. 

Эх сурвалж: CNN