Жоомнууд олон төрлийн шавжны хорыг эсэргүүцэх чадвартай болж байгааг Индиана мужийн Пурди их сургуулийн эрдэмтэд тогтоогджээ. Ингэснээр жоомыг химийн хороор устгах боломжгүй болж байгаа юм. 

Судлаачид хор, химийн найрлага зэргээрээ ялгаатай шавжны хоруудыг зургаан сарын турш Герман жоомон дээр туршсан байна. Тэд гурван өөр хор ашиглах, сар бүр хорыг нь солих, хоёр хорыг нийлүүлж сар бүр цацах, гелэн өгөөш тавих зэрэг аргыг ашиглажээ. Гэтэл жоомны тоо толгойг зөвхөн гелэн өгөөш бууруулсан ба жоомнуудын 10 хувь нь хор эсэргүүцэх чадвартай байсан гэнэ. 

Харин гурван өөр хор ашиглах аргаар тоо толгойг нь тогтвортой болгосон бол хор цацсан жоомнууд улам олон болж үржсэн байна. 

Нэг эм жоом улирал тутамд 50 зулзага гаргадаг ба тоо толгой нь нэг жилийн дотор 10 саяд хүрдэг юм. Улмаар тоо толгой нь ихсэх тусам хор эсэргүүцэх чадвар нь 4-6 дахин нэмэгддэг байна. 

Иймээс урхи тавих, соруулах, ариутгал хийх зэргээр жоомноос сэргийлэх боломжтой гэж судлаачид үзжээ. 

Эх сурвалж: The guardian, CNN