Английн Манчестер Юнайтед клуб өнгөрсөн Ням гарагт Германы Байерн Мюнхен клубтэй хийсэн тоглолтод 1:0 –ээр ялагдал хүлээлээ.

Энэ талаар Манчестер Юнайтед клубын менежер Жозе Моуриньо, “Манай гүйцэтгэх захирал намайг юу хүсэж байгааг мэднэ. Энэ улирлын Премьер лигт бидэнтэй тоглох багууд үнэхээр хүчирхэг байгаа. Ливерпүл зэрэг клубууд маш чадварлаг тоглогчдоор эгнээгээ сэлгэж байна. Хэрэв бид Пүрэв гарагт наймааны цонх хаагдахаас өмнө бүрэлдэхүүнээ сайжруулахгүй бол энэ удаагийн лигийг хүнд байдалтай эхлүүлнэ” гэжээ.

Манчестер Юнайтед клуб энэ зун Бразилийн хагас хамгаалагч Фредыг 61 сая доллар, Португалийн хамгаалагч Диого Далотыг 24 сая доллар, Английн Сток Сити клубын хаалгач Ли Грантыг 19 сая доллараар тус тус худалдан авсан юм.

Харин Францын хагас хамгаалагч Пол Погба, Бельгийн довтлогч Ромелу Лукаку, Английн довтлогч Жессе Лингард нар Премьер лигээс өмнө багаа орхихоор болсон билээ.

Ингэснээр багийн довтлогооны хэсэгт Антони Марсиалаас өөр тоглогч үлдэхгүй учир Манчестер Юнайтед клуб энэ байдлаараа лигийн эхний тоглолтод ялалт байгуулах эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

Эх сурвалж: BBC, The Guardian