Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 25-наас есдүгээр сарын нэгний хооронд Японы нийслэл Токио хотноо болно. Энэ жилийн ДАШТ олимпийн өмнөх жил болж буйгаараа онцлогтой ба манай улсаас жүдо бөхийн шигшээ багийн эмэгтэй ес, эрэгтэй найман тамирчин зодоглох юм.

Энэ жилийн ДАШТ-ийг МУГТ Д.Сумъяа, Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн зэрэг манай улсын шилдэг жүдочид өнжиж байгаа бол МУГТ М.Уранцэцэг, Д.Амартүвшин, олимпын аварга Н.Түвшинбаяр тэргүүтэй шилдгүүд жиндээ зодоглоно.

Жүдогийн ДАШТ-д өрсөлдөх манай улсын баг тамирчид:

ЭМЭГТЭЙ:

  • 48 кг: М.Уранцэцэг, Г.Наранцэцэг
  • 52 кг: Б.Хорлоодой, Л.Сосорбарам
  • 57 кг: Л.Энх-Отгон
  • 63 кг: Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч
  • 70 кг: Ц.Энхчимэг
  • 78 кг: О.Мөнхцэцэг

ЭРЭГТЭЙ:

  • 60 кг: Д.Амартүвшин
  • 66 кг: Ё.Басхүү
  • 73 кг: Г.Одбаяр, Ц.Цогтбаатар
  • 81 кг: О.Ууганбаатар
  • 90 кг Г.Алтанбагана
  • 100 кг Л.Отгонбаатар
  • +100 кг Н.Түвшинбаяр,

Дашрамд дурдахад, өнгөрсөн оны ДАШТ Азербайжан улсын нийслэл Баку хотод болсон ба манай тамирчид гурван хүрэл медаль хүртэж, гурван тамирчин тавдугаар байр, нэг долдугаар байрт шалгарснаар 124 орноос 14-т бичигдсэн юм.