Жүдо бөхийн ДАШТ-ий сүүлийн өдөр холимог барилдаан буюу багийн барилдаанаар үргэлжилж байна.

Багийн барилдаанд эрэгтэй гурав, эмэгтэй гурав гэсэн зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр хөнгөн, дунд, хүнд жингийн ангиллаар барилддаг.

Энэ удаа манай тамирчид Японы багтай барилдаж 4:0-р ялагдал хүлээснээр ДАШТ-ийг өндөрлүүллээ.

Азербайжан улсын нийслэл Баку хотноо долоон хоногийн турш бөмбөрцгийн хүчтэнүүд чуулсан энэ удаагийн ДАШТ-аас манай тамирчид гурван хүрэл медаль хүртэж, гурван тамирчин тавдугаар байр, нэг долдугаар байрт шалгарснаар 124 орноос 14-т бичигдлээ.