Кумаил Нанджани

Тэрээр Марвелын супер баатар болохын тулд таван дасгалжуулагч хөлсөлж есөн сарын турш тусгай хоол идсэн байна.

Image result for kumail nanjiani buff

Хэнри Кавилл

Нэтфликсийн Шулмын ангууч цувралд тоглохын тулд тэрээр маш их дасгал хийсэн бөгөөд цээж нүцгэн хэсгийн зургийг авахад гурван өдөр ус ч уугаагүй байна.

Image result for henry cavill workout witcher

Крис Хемсворт 

Торын дүрд тоглохын тулд тэрээр долоон хоногт зургаан удаа дасгал хийж өндөг, стэйк, загас, хүнсний ногоо, авокадо, бор будааг тогтмол хэрэглэжээ. Үүнийхээ ачаар булчингийн массаа 10 кг-аар нэмсэн байна.

Image result for chris hemsworth body transformation

Крис Пратт 

Галактикийн хамгаалагчдын дүрдээ тохирохын тулд тэрээр зургаан сарын хугацаанд 31 кг хасах хэрэгтэй болжээ. Иймд бодибилдинг, кардио, усанд сэлэлт, уулын дугуй, хүндийг өргөлтөөр хичээллэсэн байна. Мөн мах, жимс, хүнсний, самар идэж архины хэрэглээгээ хоригложээ. 

Image result for chris pratt body transformation

Бен Аффлек 

Тэрээр булчин хөгжүүлэх, өөх шатаах шатаах дасгалуудыг хийсний ачаар Бэтмэний дүрд тоглосон юм. 

Image result for ben affleck workout

Крис Эванс 

Ахмад Америкийн биеийн бүтээхийн тулд тэрээр 15 кг булчинтай болох ёстой байжээ. Иймд Эванс кардио хийхээс зайлсхийж гурван сарыг хүндийг өргөлт, явган суух, босоо байрлалаас шахах дасгалууд хийсэн байна. Мөн долоо хоногийн зургаан өдөр акробат, спиннинг, үсрэлтийн дасгал хийж уураг ихтэй мах, ногоо иджээ.  

Image result for chris evans body before

Кристиан Бэйл 

Бэтмэний дүрд тоглохын тулд өөрийгөө өөрчилсөн дараагийн хүн бол Кристиан Бэйл. Тэрээр хүндийн хүчний , үсрэлт, гүйлтийн дасгал хийж уураг ихтэй хоолны дэглэм барьсан байна. Бэйл өмнө нь Засварчин кинонд тоглохын тулд 30 кг хасаж байсан юм.

Image result for christian bale workout batman

Эх сурвалж: SCMP