Украины хошин урлагийн жүжигчин Володимир Зеленский нийтийн санал асуулгаар сүүлийн шатанд 73 хувийн санал авч ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа. Харин түүний гол өрсөлдөгч, ерөнхийлөгч асан Петр Порошенко 25 хувийн санал авчээ.

Зеленский сонгуулийн штаб дээрээ ялалтаа тэмдэглэх үеэр, “Би хараахан ерөнхийлөгч болоогүй байгаа ч Украин улсын иргэний хувьд ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад боломжгүй зүйл байхгүй гэж хэлмээр байна” гэжээ.

Европын консулын ерөнхийлөгч Доналд Туск, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Их Британий гадаад хэргийн сайд Жереми Хант нар Зеленскийд баяр хүргэсэн байна.

Зеленский компанит ажлынхаа үеэр зүүн бүс дэх дайныг зогсоох, үнийн өсөлт, амьдралын өртгийн уналттай холбоотой авлигыг үндсээр нь зогсоох зэрэг амлалт өгсөн юм.

Харин эдийн засагчид гадны хөрөнгө оруулагчдыг татах, улс орноо ОУВС-ын хөтөлбөрөөс гаргахгүй байх бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзсэн байна.

Америк, Европын холбоо, Орос улсууд Зеленскийг хэрхэн Оросын салан тусгаарчлагчдын эсрэг дайныг зогсоохыг анхааралтай ажиглах гэнэ. Зеленский энэ талаар хэлэхдээ “Оросын талтай энхийн гэрээ байгуулж Орост хоригдсон иргэдээ нутагт нь авчрах талаар хэлэлцээр хийнэ” гэж мэдэгдсэн юм.

Порошенко ялагдлаа хүлээн зөвшөөрсөн ч сөрөг хүчин хэвээр үлдэнэ гэсэн бөгөөд Зеленскийд хувирамтгай парламенттай хамтарч ажиллах болно гэдгийг сануулсан байна.

Эх сурвалж: BBC, Reuters