НМХГ-аас агаарын чанарыг сайжруулах журмыг зөрчсөн БГД-ийн дөрөвдүгээр хорооны айл өрхийн янданг буулгалаа. Тухайлбал, иргэн П.Даваахүү нь агаарын чанарыг сайжруулах дөрөвдүгээр бүсэд халаалтын зуух ашиглаж байсан тул зуухыг газар дээр нь буулгасан байна. Улмаар халаалтыг цахилгаанд шилжүүлж, зөвлөмж хүргүүлжээ.

Мөн МТ Деко шил толь, төмөр хийцийн үйлдвэр болон Ганьт ХХК-ийн манаачийн байрны зуух янданг буулгасан байна. 

Агаарын чанарыг сайжруулах бүсийг 2017 онд БОАЖЯ-ны сайд болон Хотын даргын  хамтарсан тушаал, захирамжийн дагуу шинэчлэн тогтоожээ. Журмыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7.4-р зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх юм. 

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс: 

Дүүрэг1 дүгээр бүс

/Хороо/

2 дүгээр бүс

/Хороо/

3 дүгээр бүс

/Хороо/

4 дүгээр бүс

/Хороо/

Сонгино-Хайрхан2,3,4,5,6,7,8,9,10,11,19,

23,24,25,26,27,28,30,31

1,20,21, 22,32 12,13,14,15,16, 17,18,29
Баянзүрх2,4,5,9,17,19,

20, 21, 22,24,27

8,10,11,12,13,

14,16,23,28,

 1, 3 ,6,7, 15, 18, 25, 26
Чингэлтэй7,8,9,10,11,12,13,14, 15,16,17,18, 19  1,2,3,4,5,6
Сүхбаатар9,10,11,12,13,14,15,16, 17,18, 19, 20  1,2,3,4,5,6,7,8
Баянгол  9,10,11,16,20, 21,22,231,2,3,4,5,6,7,8,12,

13,14,15,17,18,19

Хан-Уул 4,5,6,7,8,9,10,11, 12, 13, 14, 16 1,2,3,15,
Хороодын тоо5526849
Нийт – 138