Дуучин Жастин Бибер Ням гарагт өөрийн твиттер хуудсаараа жүжигчин Том Крузыг тулаанд дуудаж байгаагаа мэдэгджээ. Бибер энэ талаараа, “Би Том Крузтэй UFC-ын дэвжээн дээр тулалдмаар байна. Хэрэв Том энэ саналыг хүлээж авахгүй бол айж байгаа гэсэн үг” хэмээн жиргэжээ.

Мөн “Бидний тулааныг хэн зохион байгуулмаар байна?” гэж UFC-ын ерөнхийлөгч Дана Уайтаас асуусан байна. Энэ жил 25 настай Бибер ямар шалтгаанаар 56 настай Крузыг тулаанд дуудсан нь тодорхойгүй байгаа юм.

Гэхдээ тэдний тулааныг UFC-ын аварга асан Конор МакГрегор зохион байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Энэ талаар тэрээр твиттер хуудаснаа “Хэрэв Том Круз энэ тулааны саналыг эр хүн шиг хүлээн авбал манай МакГрегор Спорт, Энтертайнмент компани зохион байгуулах болно. Крузыг кино шигээ тулалдаж чадах эсэхийг харах л үлдлээ” гэж жиргэсэн байна.

Эх сурвалж: CNN, Hollywood