Италийн Ювентус клуб энэ оны хөлбөмбөгийн дэлхийн аварга Францын багийн түлхүүр тоглогчдийн нэг, Манчестер Юнайтед клубын хагас хамгаалагч Пол Погбаг эгнээндээ элсүүлэхийн тулд түлхүүр тоглогчдоо зарахаа мэдэгдлээ.

Ингэхдээ нэгдүгээр багийн довтлогч Гонсало Игуаин, хагас хамгаалагч Миралем Пьянич, хамгаалагч Даниеле Ругани, Маттиа Кальдара нарыг зарахаар болсон байна. Ингэснээр ойролцоогоор 262.4 сая доллар олох ба үүгээр Погбаг худалдаж авах болон бусад зардлаа нөхөх боломжтой гэнэ.

Ювентус клуб энэ сарын эхээр Реал Мадрид клубын од Кристиано Роналдог түүхэндээ хамгийн өндөр үнээр буюу 129.3 сая доллароор худалдаж авчээ.

Ингэснээр довтлогчийн байрлалд Гонсало Игуаиныг Роналдо орлоно гэж үзэж байгаа ч чадварлаг хагас хамгаалагч Миралем Пьянич болон бусад хоёр довтлогчийг зарах болсон нь эргэлзээтэй шийдвэр юм.

Эх сурвалж: Joe, Bleacher Report