Коронавирусийн халдварын тоо хамгийн их байгаа Калифорни мужид онц байдал зарлалаа. Мөн хурдацтай тархаж буй коронавирусийн эсрэг 8.3 тэрбум долларыг улсын төсвөөс гаргахаар шийдвэрлэлээ. 

Үүний 7.8 тэрбум нь эрүүл мэндийн байгууллагыг санхүүжүүлэхэд, дөрвөн тэрбум гаруй долларыг вакцин, эмчилгээний судалгаанд, үлдсэн мөнгийг нас барах эрсдэлтэй өндөр настнуудад зориулна. 

Харин Италийн засгийн газар бүх сургалтын төвийг энэ сарын 15 хүртэл хаасан ба тус улсад 2545 хүн вирусээр халдварлаж, 79 хүн нас бараад байна.

Одоогоор коронавирус 3.4 хувийн нас баралттай байгаа гэж ДЭМБ-аас мэдээлсэн юм. Тухайлбал, дэлхий даяар 95480 хүн халдварлаж, тэдний 3285 нь нас барж, 53688 нь эдгэрчээ.

Эх сурвалж: NYTimes, Guardian