Хамгийн сүүлийн үеийн камерууд жижиг хэмжээтэй ч хүчин чадал сайтай хэлбэрээр гарч байна. Гэвч камер худалдан авахад, юуг хэрхэн шалгах талаар хүн болгон мэддэгүй. Тиймээс камерууд авахаас өмнө мэдэх ёстой таван зүйлийг сонирхуулья.

Зураг мэдрэгчийг таних

Зураг мэдрэгч гэдэг нь зургийн гэрлийг тодорхойлдог зүйл. Сүүлийн үеийн камерууд ерөнхийдөө хоёр төрлийн зураг мэдрэгчтэй байна. Микро ¾ болон APS-C. 

Микро ¾ нь жижиг хэмжээтэй ба илүү хөнгөн байдаг. Харин APS-C нь арай овортой боловч илүү чанартай зураг авна. Микро ¾ ашигладаг камерууд 14-24 мегапикселийн хэмжээтэй зураг авдаг байна. Харин том хэмжээтэй зураг авах бол APS-C ашигласан нь зүйтэй.

Зураг мэрдрэгчийн төрлийг мэдэхийн тулд камерын тохиргооны цэс рүү орж Image sensor гэсэн горимыг хайх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд камерын талаар мэдээлэл агуулдаг About цэсэнд байх ба заримдаа камерын хажуу юм уу, доод талд хэвлэгдсэн байдаг.

Линз

Image result for changeable camera lens

Сүүлийн үеийн камерын давуу тал нь линзээ солиход оршдог. Ойрын зураг, өргөн зураг, холын зураг зэргийг авахад зориулсан линз байдаг учир камер авахаас өмнө ямар төрлийн линз хэрэглэж болох талаар судлаарай. Микро ¾-д бараг бүх төрлийн линз таардаг байна.

Гар тохиргоо

Мэргэжлийн болон сонирхогчид камерынхаа тохиргоог сайн мэдэх ёстой. Хэрэв танд хурдан тохируулж болох камер хэрэгтэй бол Самсунгийн NX20 хамгийн сайн сонголт. Линзийн эргүүлгийг ашиглан тохиргоонуудаа өөрчилж болдог учраас бусад камеруудаас хоёроос гурав дахин хурдан тохиргоог сольж болно.

Дэлгэц

Image result for sony nex 7 display

Камерууд ихэнхдээ жижиг, том хоёр дэлгэцтэй байдаг. Одоогоор хамгийн сайн дэлгэцтэй камер нь Sony NEX7 юм. Тэрээр гурван инчийн эргүүлж болдог том LCD дэлгэцтэй ба гэрэл нэвтрүүлдэггүй жижиг OLED дэлгэцтэй юм. Та камер авахаасаа өмнө заавал хоёр дэлгэцийг шалгаж ямар нэгэн өнгөний ялгаа байгаа эсэхийг шалгаарай.

Үнэ

Сонирхогчдын хувьд эхлээд хямд камер авахыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Учир нь, тэд үнэтэй камерынхаа ихэнх тохиргоог хэрэглэдэггүй байна. Үнэтэй камерууд илүү сайн чанартай линз, мэдрэгчтэй байдаг ч хувийн тохиргоонуудад ихэнх үнэ нь шингэсэн байдаг. Мөн 300-400 долларын үнэтэй ихэнх камерууд өдөр тутмын зургийг асуудалгүй авч чадах учир заавал үнэтэйг сонгох шаардлагагүй.

Видео камер

Image result for gopro hero 7

Хэрэв та видео камерууд авах сонирхолтой байгаа бол GoPro брендийн камерууд хамгийн сайн. GoPro Hero7 Black, GoPro Hero8, GoPro MAX зэрэг камерууд бүгд 300-400 долларын үнэтэй, сонголт ч ихтэй. Гэхдээ илүү чанартай камер хэрэгтэй бол 700 долларын үнэтэй Canon Powershot G7 X Mark 3-г санал болгож байна.  

Эх сурвалж: Fox, DigitalCameraWorld