Канадын Монтреаль хотод гэнэт цасан шуурга болсны улмаас 200 гаруй машин мөргөлдөж, 100 хүн гэмтэж, хоёр хүн нас барлаа. Мөн 100 гаруй хүн эмнэлэг рүү хүргэгдэж, есөн хүний биеийн байдал хүнд байгаа гэнэ. 

Гэнэт цасан шуурга болсноос үүдэн жолооч нарт зам харагдахаа больсноор хурдны зам дээр осол гарсан байна. 

Урьдчилсан байдлаар замын хажуугийн цэвэрлэсэн цас хуй салхи болсны улмаас цасан шуурга болсон байх магадлалтай гэж дүгнэжээ. Учир нь, шуурга болохоос хоёр цагийн өмнө замын цасыг цэвэрлэсэн байсан ба цаг агаар тогтуун байсан аж. Канадад жилд дунджаар 139 сантиметр цас ордог байна.

Эх сурвалж: CNN, TheGuardian