Капитал банк татан буугдсантай холбоотойгоор тус банкаар үйлчлүүлж байсан тэтгэвэр авагчдын тэтгэврийг ирэх сараас эхлэн ХААН банкаар дамжуулан олгохоор боллоо.

Харин өмнөх саруудын тэтгэврээ аваагүй иргэд маргаашаас эхлэн ХААН банканд бичиг баримттайгаа очиж тэтгэврээ авахыг Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдэгдлээ.

Сануулахад, Монголбанкны ерөнхийлөгч энэ сарын найманд  тушаал гарган Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагчийг томилсон юм.

Мөн тус банканд 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай иргэдийн нөхөн төлбөрийг Хаан банкаар дамжуулан олгож байна.