Английн Лондон хот дахь Энэтхэгийн дээд комиссын гадна олон мянган иргэд Кашмир мужийн статусыг өөрчлөхийг эсэргүүцэн жагслаа. Жагсаалын үеэр нэг хүн гэмтсэн ба эмх замбараагүй байдал үүсгэсэн, цагдаад хүндрэл учруулсан, галт зэвсэг авч явсан хэргээр дөрвөн хүн баривчлагдсан байна. 

Жагсагчид Пакистан, Кашмирийн талбайг мандуулж “Кашмирийг чөлөөл” гэсэн лоозон барьсан байв. Тэд Кашмир мужийн цахилгааны саатлыг шүүмжилсэн ба Кашмирийн автономит эрхийг сэргээхийг Энэтхэгээс шаардахыг НҮБ-ээс хүссэн байна. 

Энэтхэгийн засгийн газар өнгөрсөн долоо хоногт Кашмир мужийн өөрийн эзэмшил хэсэг болох Жамму Кашмирийн статусыг нэгдсэн бүс нутаг болгон өөрчилж удирдлагыг нь Шинэ Дели хотын захиргаанд хариуцуулахаар болжээ. Улмаар Жамму Кашмир мужид цахилгааны хомсдол болж өндөр хяналтан дор байгаа юм. 

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди сонгуульт ажлынхаа үеэр Жамму Кашмирийн статусыг өөрчилнө гэж амласан ба ингэснээр тус мужид ардчилсан өөрчлөлт гарах гэнэ. Гэвч тус мужийн хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх юм. 

Пакистан улс Энэтхэгийн уг шийдвэрийг хууль бус гэж үзэн НҮБ-д гомдол гаргасан ба тус улстай дипломат харилцаагаа бууруулж худалдаагаа цуцалсан байна. 

Энэтхэг, Пакистан улсууд Кашмир мужийг өөрсдийн эзэмшил гэж үздэг бөгөөд хоёр хувааж хяналтаа тогтоожээ. Тус муж 70 гаруй жилийн турш хоёр орны маргааны бүс байсаар ирсэн ба дэлхийн хамгийн аюултай газрын нэг юм. 

Эх сурвалж: Reuters, CNN